Logo

Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт авах

Үйлчилгээний мэдээлэл

Эдийн засаг, хөгжлийн яам
-
Байгууллага 
Ажлын 2 хоног
Үйлчилгээний танилцуулга

Хөрөнгө оруулагчийн цахим бүртгэлийн систем нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа юм.

Тухайн үйлчилгээг авахын тулд дараах аргуудаас сонгон системд нэвтэрч болно. Үүнд:
 
  • Танилт нэвтрэлтийн ДАН нэгдсэн систем  (нэг удаагийн нууц үгээр)
  • Тоон гарын үсэг (хувь хүн, ААН-ийн)
  • Интернэт банкны эрх (Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, ХААН банк гэх мэт...)
#Баримт бичгийн нэр
1Паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй)

2Нийгмийн даатгалын тайлан

3Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардана

1

"Хөрөнгө оруулагчийн үйлчилгээний цахим систем"-д нэг удаагийн нууц үг, тоон гарын үсэг, интернэт банкны эрхээс сонгож нэвтэрнэ.

2

Үйлчилгээний өргөдлийг бөглөж, үйлчилгээний нөхцөлийг бөглөснөөр үргэлжилнэ.

3

Үйлчилгээний хүсэлтийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, ХУР системээс холбогдох мэдээллийг татаж урьдчилсан баталгаажуулалтыг оруулна.

4

Хөрөнгө оруулагчдад олгох тодорхойлолтийн шийдвэрийг баталгаажуулна.

5

Холбогдох үр дүнг хэвлэх, файлаар татах эсхүл цахим шуудангаар илгээж болно.

Хэрэглэгчийн бүртгэл