| # | Баримт бичгийн нэр |
|---|---|
| 1 | Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт |
| 2 | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
| 3 | Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар |
| 4 | Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт |
| 5 | Нийгмийн даатгалын тодорхойлолт |
| 6 | Татварын тодорхойлолт |
| 7 | Шаардлагатай бусад баримт бичиг |
| 8 | Монгол Улсын виз |
| 9 | Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас |
| 10 | 3.5 см х 4.5 см хэмжээтэй цээж зураг |
| 11 | Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт; |
"Гадаадын иргэн харьяатын өгөгдлийн нэгдсэн систем"-д нэг удаагийн нууц үг, тоон гарын үсэг, интернэт банкны эрхээс сонгож нэвтэрнэ.
Үйлчилгээний өргөдлийг бөглөж, үйлчилгээний нөхцөлийг бөглөснөөр үргэлжилнэ.
/тэмдэгтийн хураамж/
Үйлчилгээний хүсэлтийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, ХУР системээс холбогдох мэдээллийг татаж урьдчилсан баталгаажуулалтыг оруулна.
Шийдвэрийг баталгаажуулна.
Баталгаажуулсан шийдвэрийг хүсэлт гаргагчид олгоно.