Logo

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 518 км урттай ЦДАШ, шинээр 220 кВ-ын дэд станц барих, өргөтгөх,

Сүүлд шинэчилсэн: 2022-05-28 21:05

  • Төлөвлөж буй
  • Хөгжүүлэлт хийж буй
  • Төслийн санхүүжилт
  • Барилга угсралтын ажил
  • Ашиглалтад өгсөн

Төсөл хэрэгжих салбар:

ЦДАШ

Эхлэх огноо:

2022.02.01

Бүс:

Зүүн бүс

Санхүүжилтийн эх үүсвэр:

Шийдвэрлэгдээгүй

Дуусах огноо:

2027.12.31

Аймаг/хот:

Хэнтий

Төсөвт нийт өртөг:380.00 ТЭРБУМ ₮
Төслийн танилцуулга :
Энэхүү шугам харьяалагддаг Дорнод бүсийн эрчим хүчний систем нь Төвийн эрчим хүчний систем/ТЭХС/-ээс тусдаа ажилладаг бөгөөд одоо ашиглагдаж буй 209, 210 дугаар ЦДАШ нь анх 1978 онд ашиглалтад орсон ба 255 МВт-ын хүчин чадал дамжуулах техникийн боломжтой. Тус шугамын ачаалал өвлийн их ачааллын үед 80-90 МВт-аар нэмэгддэг бөгөөд хүлээгдэж буй хэрэглээ 222-286 МВт байна.
Төслийн зорилго, зорилт :
Одоо ашиглагдаж буй Чингис-Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын ЦДАШ-ын дамжуулах чадварын улмаас Чингис хот дээр тасархай горимоор ажилладаг. Гэтэл энэхүү зүүн бүсэд цахилгаан эрчим хүч/ЦЭХ/-ний хэрэглээ өсөхөөс гадна системийн найдвартай ажиллагааг хангахын тулд нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Хууль эрх зүйн үндэслэл :
  • Эрчим хүчний тухай хууль
  • Газрын төлбөрийн тухай хууль
  • Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм
Бодлогын баримт бичиг :
  • “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Шинэ сэргэлтийн бодлого “Эрчим хүчний сэргэлт”
Төслийн хүчин чадал :
220 кВ-ын хүчдэлтэй, 2 хэлхээт 518 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын 2х63 МВА хүчин чадалтай “Чингис” дэд станц, 220/110/35 кВ-ын “Багануур” дэд станцын өргөтгөл, Жилд дамжуулах цахилгаан эрчим хүч 0,87-1,31 тэрбум.кВт.цаг, дамжуулах чадвар 100-150 МВА
Төслийн хүрэх үр дүн :
Энэхүү ЦДАШ баригдсанаар:
  1. Дорнод бүсийн эрчим хүчний систем нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллагаанд орно.
  2. Дорнодын ДЦС-д 50 МВт чадлын өргөтгөлийн төсөл хэрэгжсэнээр уг станцын үйлдвэрлэсэн ЦЭХ-ийг бага ачааллын үед ТЭХС-д нийлүүлэх боломж бүрдэнэ.
  3. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын ЦЭХ-ний хэрэглээний өсөлтийг хангах боломж бүрдсэнээр хүн ам суурьших, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нийгмийн чанартай том төсөл болохоос гадна Монгол улсын нэгдсэн эрчим хүчний систем буюу үндэсний цахилгаан дамжуулах сүлжээг байгуулах үндсэн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Холбогдох судалгаа, шинжилгээ
Төсөл хариуцагчийн мэдээлэл
Эрчим хүчний яам
Бодлого төлөвлөлтийн газар
yeren-ulzii@energy.gov.mn
https://energy.gov.mn

Хэрэглэгчийн бүртгэл