Уулзалтаар Монгол Улсын Макро эдийн засгийн нөхцөл байдал, КОВИД-19 болон олон улсад өрнөж буй нөхцөл байдлаас үүдэн манай улсад тулгарч буй сорилтууд, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан.
Мөн ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагааг ил тод болгох, баялгийг олон улсын үнээр худалдаалах боломжийг бүрдүүлэхэд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлэхэд туршлага судлах, хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, банк санхүүгийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ямар боломжууд байж болох талаар санал солилцов.